Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг 26 хувиар буурсан
Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд мэдээлэл өгөх үедээ "2022 оны эхний хагаст 16,8 сая литр архи, согтууруулах ундаа борлуулсан бол энэ оны мөн үед 14,6 сая литр болж, 2,2 сая литрээр буурсан байна. Мөн импортоор авсан архи, согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багасчээ.
2023 оны эхний найман сард 25,392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3,289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5 хувь нь нийслэлд, 2,089 буюу 53.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БАГАССАНААР ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД:
- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар,
- Шалгагдсан зөрчил 13.6 хувиар,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон торгуулж, эрхээ хасуулсан зөрчил 26.0 хувиар,
- Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар,
- Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 76.0 хувиар буурсан байна.
Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу архи, согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний зургаан сарын байдлаар тус санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байна." хэмээлээ.