Сурагчдаас “хандив нэрээр хахууль авсан“ гэх 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламын хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Тухайлбал, Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан С.Лхагвадуламын бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Учир нь ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадуламыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд жил гаруй хугацаа болж буй. Тодруулбал, өнгөрсөн жилийн есдүгээр сард түүний албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, гэрээс их хэмжээний мөнгө, валют илрүүлсэнийг хураан авч мөрдөн шалгаж байсан.
Улмаар ЕБС-ийн 84 дүгээр сургуулийн захирал нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогсон билээ.