ФОТО : Төв аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо ФОТО : Төв аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО : Төв аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас түүхт 80 жилийн ойд зориулж ёслолын жагсаал, гэрэл зургийн үзэсгэлэн болон баярын хурлыг зохион байгууллаа. 

Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЦЕГ-ын Дэд дарга П.Оростогоо, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал О.Амарсанаа, ЦЕГ-ын ТЦА-ын дарга Ц.Ариунболд,  ГИХГ-ын дарга асан Д.Мөрөн, Төв аймгийн цагдаагийн газрын дарга Ч.Алтанхуяг болон Төв аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, алба хаагчид, ажилтнууд оролцлоо. 

Баярын хурлыг нээж ЦЕГ-ын даргын мэндчилгээ, аймгийн ИХТ-ын дарга, Засаг дарга, Шүүхийн байгууллагын мэндчилгээг тус тус дэвшүүлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алба хаагчдад шагнал гардуулсан юм. 

Дашрамд сонирхуулахад, Төв аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан алба хаагчдаас ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Баатаржав, Д.Мөрөн, АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргал, ШШГЕГ-ын даргаар О.Амарсанаа, М.Ганхүү, Гавьяат хуульч н.Энхбат, ТЦА-ын дарга Ц.Ариунболд зэрэг олон чадварлаг удирдлагууд төрөн гарсан байна. Түүнчлэн цэргийн дээд "генерал" цолтон гурав төрсөн талаар Төв аймгийн цагдаагийн дарга Ч.Алтанхуяг хэлсэн үгэндээ онцоллоо. 

Төв аймгийн хувьд хамгийн том аймаг, хамгийн олон сумтай, олон улсын болон орон нутгийн таван том магистрал замаар холбогддог тул гэмт хэргийн гаралт өндөртэй байдаг байна. Иймд тус аймгийн цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд анхаарч ажилладаг байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг Г.Санжааноров 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651126
2 эможи

keyboard_arrow_up