Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. ТЭР ХАМААГҮЙ Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. ТЭР ХАМААГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. ТЭР ХАМААГҮЙ

2023 оны 9 сарын 19

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарын төлөөлөлүүдтэй уулзаж байна.

Энэ үеэр тэрбээр салбарын төлөөллүүдэд хандаж "Нийтийн тээврийн салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотод анх удаа 1225 автобусыг оруулж ирсэн. Өмнө нь ийм том парк шинэчлэл огт хийгдэж байгаагүй. Одоо тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж хэлэлцэж, шинэ шатанд гарч ажилламаар байна. Тийм ч учраас би та нарыг сонсоно. Буцаагаад шахаж шаардана.

Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн автобусны үйлчилгээг авах ёстой. Тэр үйлчилгээг явуулах бодлогын шийдлийг Хотын дарга хийнэ. Та нар тэр стандартыг барьж чанартай үйлчилгээг хүргэх ёстой" гэв.

Мөн тэрбээр уулзалтын үеэр "Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. Тэр хамаагүй. Бид хийнэ. Бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа.

Техник эдийн засгийн үндэслэлээр урьдчилсан байдлаар 950 орчим сая доллароор метро барих төлөвлөгөө гарсан. Ямар технологиор хийх, ямар өртөг зардалтай байх зэрэг нарийвчилсан тооцоог хийх тал дээр ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650978
4 эможи

Зочин
2023-09-19 17:24
6 sariin daraa sain duraaraa ajilaa ogno geed bsan. Odoo zailah boloogui yu. Ajilaa hiij chadaj baigaa geed bodood bdii baih daa erguu golog chin
keyboard_arrow_up