Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 28, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунай нарын дөрвөн хүнийг шүүхэд шилжүүлж, Ц.Анандбазарыг тусгаарлажээ

2023 оны 9 сарын 19

Arslan.mn

Филиппинээс “Шувуу” ажиллагаагаар баривчилж авчирсан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунайд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс шилжүүлэн авсан. Улмаар АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтэст хэргийг нь үргэлжлүүлэн шалгаад өнгөрсөн долдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т бусад яллагдагч нарын хамт хүргүүлсэн юм.

Т.Бадамжунайг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгасан.

Түүнтэй хамт мөнгө угаасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, “Дарханы зам”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхээс гадна өөр хоёр хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тэдэнд 2017 оны Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн хахууль өгөх, 22.1-1 дэх заалт болох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 18.6-2.2-ын мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. 

Уг нь Т.Бадамжунайд холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан. Гэвч түүнд холбогдох үйлдлийг тусгаарлан бусад дөрвөн хүнийг нь шилжүүлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд бидэнд өглөө.

Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охиных нь нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг. Мөн Т.Бадамжунайд Ц.Анандбазар 50 000 ам.долларын хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдаад байсан юм.
 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650956
1 эможи

keyboard_arrow_up