Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл үзүүлэн НОМ АЙЛДЖЭЭ Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл үзүүлэн НОМ АЙЛДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл үзүүлэн НОМ АЙЛДЖЭЭ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Үүний дагуу энэ сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Р.Дагва, Б.Сүхбаатар, Г.Гангамөрөн, Л.Ариунтуяа, С.Эрдэнэбаяр, Ч.Мэндбаяр НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлага болон нутгийн иргэд гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван Ишдоржийн даахь сэвлэгийг 1639 онд үргээн, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд гэрэлт хөшөө босгон, жил бүрийн намар хүндэтгэл илэрхийлдэг болсон. 

Хүндэтгэлийн ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650942
1 эможи

keyboard_arrow_up