Алтай хотхоны дээвэр дээр өсвөр насны охин хөлөө унжуулан сууж байжээ Алтай хотхоны дээвэр дээр өсвөр насны охин хөлөө унжуулан сууж байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Алтай хотхоны дээвэр дээр өсвөр насны охин хөлөө унжуулан сууж байжээ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны "Алтай" хотхоны байрны дээвэр дээр сууж байсан 18 настай эмэгтэйг буулгажээ.

Тодруулбал, тус хотхоны байрны дээвэр дээр өсвөр насны эмэгтэй хүүхэд хөлөө унжуулаад сууж байна гэх дуудлагыг өнөөдрийн 00.36 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 0.3 км замыг туулан 00.43 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугч, иргэн Э нь тус байрны 17 давхрын дээвэр дээр хөлөө унжуулан сууж байсан аж.

Аврах ангийн алба хаагчид олс, хийлдэг гудас ашиглан буулгаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650941
2 эможи

keyboard_arrow_up