Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үнэт металь, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэлийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үнэт металь, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэлийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үнэт металь, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэлийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой

2023 оны 9 сарын 14

Arslan.mn

Стандарт, хэмжил зүйн газар, түүний харьяа 21 аймгийн салбар нэгжүүд болоод харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг танилцуулах зорилгоор  энэ сарын 28-ны өдөр  "Иргэдэд ээлтэй стандарт өдөрлөг" нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болж, мэдээлэл өглөө. 

Энэ үеэр албаныхан ""Иргэдэд ээлтэй стандарт өдөрлөг" нээлттэй хаалганы өдөрлөгт манайхаас үйлчилгээ авдаг тохирлын гэрчилгээтэй, чанараар тэргүүлдэг 21 аймаг болон нийслэлийн 100 гаруй ААН-үүд оролцоно. Энэ үеэр үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах бөгөөд үнэт металь, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэлийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Мөн үнэт металийн үзэсгэлэн болно. 

Монгол Улсад 6557 стандарт мөрдөгдөж байна. Эдгээр стандартуудын ач холбогдлын талаар танилцуулахаас гадна нээлттэй микрофоныг ажиллуулах бөгөөд иргэд та бүхэн энэ үеэр стандарттай холбоотой гомдол, санал, хүсэлтээ хэлвэл бид стандартдаа шинэчлэл хийх болно." гэдгийг онцоллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650829
4 эможи

keyboard_arrow_up