“Худалдаа хөгжлийн банк“-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг АТГ-аас шалган дуусан, прокурорт шилжүүллээ “Худалдаа хөгжлийн банк“-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг АТГ-аас шалган дуусан, прокурорт шилжүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Худалдаа хөгжлийн банк“-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэргийг АТГ-аас шалган дуусан, прокурорт шилжүүллээ

2023 оны 9 сарын 04

АТГ-аас хэд хэдэн хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Үүний дотор “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 64 хувийн хувьцаа эзэмшигч, Globull Investment and Development PTE. LTD-ийн эцсийн өмчлөгч, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хэрэг байгаа юм. Түүнийг гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Э.Шижир нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Сануулахад, тэрбээр 3 тэрбум төгрөгийн барьцаа үлдээн эрүүл мэндийн шалтгаантай хэмээн Монгол Улсын хилээр давсан байдаг. Харин шүүх өнгөрсөн сарын 18-нд яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650466
1 эможи

keyboard_arrow_up