“Техник Импорт” ХК Японтай хамтран Монголд  АНХ УДАА хөдөө аж ахуйн техникийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвийг нээн ажиллаж байна “Техник Импорт” ХК Японтай хамтран Монголд АНХ УДАА хөдөө аж ахуйн техникийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвийг нээн ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Техник Импорт” ХК Японтай хамтран Монголд АНХ УДАА хөдөө аж ахуйн техникийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвийг нээн ажиллаж байна

2023 оны 9 сарын 04

Arslan.mn

“Техник Импорт” ХК Японы Нийгата мужтай хамтран ХОЁР ТОМ төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тодруулбал, тус компани нь Нийгата мужтай хамтран Монголд анх удаа цагаан будааны тутрагыг боловсруулан шинэ цагаан будаа үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх болон  газар тариалангийн тоног төхөөрөмжийг импортлож борлуулах хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Тэгвэл энэ хүрээнд Нийгата мужийн Засаг дарга Ханазүми Хидэё, Нийгата хотын дэд дарга Ножима Шоко тэргүүтэй төлөөлөгч нар манай улсад айлчилж, Гадаад Харилцааны Яам, Нийгата мужийн ААН-тэй хамтарсан “Эм Жэй Партнерс” ХХК, “Эм Жэй Агритех” ХХК зэрэг газруудын холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ.  

Тухайлбал, 08 дугаар сарын 31-ний өдөр Нийгата мужийн Засаг дарга Ханазүми Хидэё, хотын дэд дарга Ножима Шоко тэргүүтэй албан тушаалтнууд “Эм Жэй Агритех” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. 

Arslan.mnЭнэ үеэр “Техник Импорт” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг “Манай Техник импорт" компаний хувьд Японы Нийгата мужийн Нийгата Күбота болон Нийгата Ноошо компанитай хамтран хоёр төслийг хэрэгжүүлж байна. Эхний төсөл нь Монголд анх удаа цагаан будааны тутрагыг боловсруулан шинэ цагаан будаа үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх төсөл юм.

Анх 2013 онд “Нарны будаа” хамтарсан төслийн нээлтийг хийж байсан ба өнөөдөр 10 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.

Хоёр дахь төсөл маань дэлхийд алдартай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн Күбота брэндийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, тракторыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улсдаа анхны хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг нээн ажиллуулж байна. 

Манай компаний хувьд Япон улсдаа цэнгэг ус, шимтэй хөрсөөрөө танигдсан Цагаан будааны амт чанараараа улсдаа тэргүүлэгч Нийгата мужаас цагаан будааг эх орондоо нийлүүлж байгаадаа бахархдаг. 

Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зорилт тавин ажиллаж байгаа энэ үед бид дэлхийн шилдэг технологи, тоног төхөөрөмж болох Күбота брэндийн тоног төхөөрөмжийг худалдаалж байна." гэв.

"Монгол залуусыг Нийгата мужийн их, дээд сургуулиудад суралцуулах ажлыг өргөжүүлнэ"

Arslan.mn

Нийгата мужийн Засаг дарга Ханазүми Хидэё хэлсэн үгэндээ “Монгол Улс болоод Нийгата мужийн харилцаа эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн жил Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн жилийн ой болсон. Харамсалтай нь ковидын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн жил Монгол Улсад ирж амжаагүй. Энэ удаад бид Нийгата муж болон Монгол Улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилготойгоор ирсэн.

Цаашид Нийгата мужийн их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй байгаа Монгол залуусыг улам олноор суралцуулах, мөн дунд сургуулийн сурагчдыг солилцоогоор суралцуулах ажлыг улам гүнзгийрүүлэх зорилготой байна.

Тэр дундаа бид өчигдөр Харүмафүжи буюу Монголын сумочийн үүсгэн байгуулсан “Шинэ-Монгол” ЕБС дээр айлчилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Тус сургуулийн ахлах ангийн сурагчид Нийгата мужид солилцоогоор суралцаж эхэлсэнийг дуулгахад таатай байна. Мөн бид Нийгата мужид суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан их дээд сургуулиудын танилцах өдөрлөгийг зохион байгуулж байна. 

Түүнчлэн Нийгата муж нь Монгол Улсын ААН-үүдтэй хамтран эдийн засгийн болоод хөдөө аж ахуйн худалдааг өргөжүүлэх том зорилготой байгаа.

Энэ хүрээнд Нийгата мужийн ААН-үүд Монгол Улсын компанитай хамтарсан компаниуд байгуулсан. Үүний нэг нь Нийгата мужид тариалсан цагаан будааг бор хальстай нь импортлон цайруулж, шинээр нь Монголын хэрэглэгчдэд хүргэдэг “Эм Жэй Партнерс” компани 10 жилийнхээ ойг өнөөдөр тэмдэглэж байна. Яг одоо бидний ирээд байгаа газар 2 дахь компани болох “Эм Жэй Агритех” буюу Kubota Mongolia нь хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг компани юм. Эдгээр 2 компани дээр айлчилж үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ 10 жилийн ойн баярыг нь хуваалцахаар ирсэндээ таатай байна. Цаашдаа Нийгата мужийн аж ахуйн нэгж компаниуд монгол улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтраад эдийн засаг болоод худалдааг улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой байна.” хэмээлээ. 

Arslan.mn

Япон Улсын Нийгата муж нь 1990 онд анх удаа Монгол Улс руу захиалгат нислэг үйлдэж эхэлснээс хойш хамтын ажиллагаа эхэлсэн гэж үздэг бөгөөд үүнээс хойш 2007 онд Нийгата хотод Монгол Улсын өргөмжит консулын газар нээгдсэн юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650405
1 эможи

DR ADITY
2023-09-05 01:16
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
DR ADITY
2023-09-05 01:16
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
keyboard_arrow_up