Аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна Аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
05 сарын 12, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Ганзам багийн “Аяганы хонхор”-ын гудамжнаас 08.29-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн М нь аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 08.30-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Э/46 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 08.30-ны өдрийн 14:35 цагаас 20:30 цаг хүртэл Сүмбэр сумын “Төгрөгийн худаг”, “Булагийн дэрс”, “Лүнгийн-Овоо”, “Оргилдог”, “Цагаан тойром”, “Улаан худаг”, “Хадан хошуу”, “Хашаат”, “Зүрх” зэрэг газраар нийт 126 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.  08.31-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
650320
1 эможи

keyboard_arrow_up