Ж.Сандагсүрэн: Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден хорооллын нураах боломжтой барилгуудыг өнөөдрөөс нурааж эхэлнэ Ж.Сандагсүрэн: Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден хорооллын нураах боломжтой барилгуудыг өнөөдрөөс нурааж эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сандагсүрэн: Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден хорооллын нураах боломжтой барилгуудыг өнөөдрөөс нурааж эхэлнэ

2023 оны 8 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн удирдлагууд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн III хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн I хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн XV хороонд байрлах “Aqua garden” хотхон (2блок барилга)-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын  захирамжийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн "Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден гэсэн ААН-ийн асуудал өнөөдөр яригдаж байна. Газар албадан чөлөөлөх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын хэсэг гарч ажиллаж байна. Компани тус бүртэй уулзаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан.Шунхлай компанийн зүгээс уг асуудалд нааштай хандаж байгаа. ШТС-ын хувьд онцгой бүс учир холбогдох компаниудын хүчээр албадан буулгана.

Хамтран ажиллах тухай захирамжийг танилцуулъя. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулсан нөхцөл байдалтай байгаа. Улаанбаатар хотын захирагчийн А953 захирамжаар ажлын хэсэг ажиллаж байна. Иймд "Эм энд Жи констракшн", Шунхлай ШТС, S outlet буюу иргэн н.Батзоригт газар эзэмших эрх олгож, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтны үйлдэх, эс үйлдэхүйг Монгол Улсын авлигын тухай эсрэг хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэн, хамтран ажиллах хүсэлтийн албан бичгийг АТГ-т хүргүүлж байна. Энэ дагуу хэрэг үүсгэж, асуудлууд нэг мөр шийдэгдэх болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650311
0 эможи

keyboard_arrow_up