ШИЛЭН: Сү.Батболдын хадам дүү Б.Ундралын жилийн орлого 42 САЯ төгрөг ШИЛЭН: Сү.Батболдын хадам дүү Б.Ундралын жилийн орлого 42 САЯ төгрөг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛЭН: Сү.Батболдын хадам дүү Б.Ундралын жилийн орлого 42 САЯ төгрөг

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Сү.Батболдын эхнэрийн дүү болох Б.Ундрал Нийгмийн халамжийн сангийн захиралаар ажиллаж байгаа. Тэгвэл АТГ-аас түүний жилийн орлогыг ил болгосон байна. 

Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Жилийн орлого 42 сая, гэр бүлийн гишүүд орлогогүй. Үл хөдлөх  хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар үнэт эдлэлгүй. Таван сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 26 сая төгрөгийн авлагатай бол 23 сая төгрөгийн зээлтэй" гэж мэдүүлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын нь Монголын толгой баячуудын нэг. 

Тэрээр нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би төрөөс төрсөн тэрбумтан биш. 1991 оноос хойш бизнес хийж байна. Анх "Алтай трэйдинг" ХК байгуулаад одоогийн И март, Чингис зочид буудал, Скайтел зэрэг компани бий болж, 3000 гаруй хүнийг ажлын байраар хангаж олон тэрбум төгрөгийн татвар төлж байна. Монголын томоохон компани болж бизнесийн жамаараа явж байна. Би нэг ч Хөгжлийн банк, ЖДҮ, концесс, тендерт оролцож байсан зүйл байхгүй. Нүүрсний хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газраас дуудсан зүйл байхгүй” хэмээж байсан. 

Гэтэл Монголын толгой баячуудын хадам дүүгийн гэр бүлийнхэн нь огт орлогогүй, өөрийнх нь орлого жилийн 45 сая төгрөг гэхээр хэний ч санаанд багтахгүй нь лавтай. АТГ-аас авдаг хөрөнгө орлогын мэдүүлэг нь зүгээр л бэлэг тэмдэгийн чанартай зүйл болох вий дээ... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
650081
3 эможи

059
2023-09-25 17:48
zasssssssss ulgert ni itgechikhlee sh dee...udii nasnii khun orokh orongui blaa yu...medrelteerei...
баячууд мөнгөтэй
2023-08-26 06:45
Гачууртын чинбатыг хар даа. ОХИНОО мөнгөтэй баян сайд болгож байна. Охин нь сайд хийхээр онцгой авъяас, чадвараар шалгарсан хүн үү? ҮГҮЙ. Жирийн л нэгэн. МАН ын дарга нар л сайд болгож байгаа. Ямар шалгуураар сайдад сонгосон нь харин сонин доо.
Зочин
2023-08-25 10:39
Худлаа
keyboard_arrow_up