ШӨХТГ-ын дарга С.НЯМ-ЭРДЭНЭ: Би төрийн албыг “НЭР ХҮНД“ олж авах шат, дамжлага болгохгүй ШӨХТГ-ын дарга С.НЯМ-ЭРДЭНЭ: Би төрийн албыг “НЭР ХҮНД“ олж авах шат, дамжлага болгохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга С.НЯМ-ЭРДЭНЭ: Би төрийн албыг “НЭР ХҮНД“ олж авах шат, дамжлага болгохгүй

2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу долдугаар сарын 24-нд ажлаас нь чөлөөлсөн. Н.Мандуулын хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө "Дарамт, шахалт ихтэй учраас ажил хийх нөхцөлгүй байна" хэмээсэн. Тэгвэл ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнээс тус асуудлаар болон цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Өмнөх удирдлагын хувьд дарамт, шахалтаас үүдэж ажлаа хүлээлгэж өгсөн гэх яриаг гаргасан. Тэгвэл таны хувьд ийм асуудал гарч байна уу. Дарамт шахалт үзүүлэх зүйл тулгарч байна уу.

Надад одоогийн байдлаар ирсэн дарамт, шахалт алга. Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын даргаар түр орлон гүйцэтгэж ажиллаж байна. Байгууллагын хувьд ажил хэвийн явагдаж байна. төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаас гадна иргэдээс ирсэн гомдол, хүсэлтийг хуулийн хугацаанд нь хүлээж аваад шийдвэрлээд ажиллаж байна.

-Сүүлийн үед Монос фарм ХХК, МАК цемент зэрэг томоохон компаниудад өндөр торгууль ноогдуулсан байсан. Гэтэл зарим иргэдээс “ШӨХТГ олон нийтэд мэдээлэл өгөхгүй, зарим мэдээллийг нуун дарагдуулаад байна” гэх болсон. Энэ тал дээр та хэрхэн ажиллах вэ?

Мэдээллийг нуун дарагдуулсан зүйл байхгүй. Өрсөлдөөний тухай хуулинд хяналт, шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх ёстой гэсэн заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагаас хяналт, шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа.

МАК цемент ХХК, Монос фарм ХХК-иудад торгууль ноогдуулсан нь үнэн. Манай газраас өмнө нь тухайн хоёр компанид шалгалт хийхэд “давамгай байдал тогтоосон нь үнэн” гэсэн дүгнэлт гарсан.

Энэ нь нэгэнт нотлогдсон учраас захиргааны зөрчил ноогдуулж, торгуулийн арга хэмжээг авсан. ААН, байгууллага нь ноёлох, давамгай байдал үүсгэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Ноёлох үйл ажиллагаа гэдэг нь тухайн зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлж буй жижиг ААН-үүдийг шахан боогдуулж болохгүй, хэрэглэгчдийг хясан боогдуулж болохгүй. Давамгай байдал үүсгэсэн ААН гэдэг нь тухайн чиглэлийн зах зээлийн 1/3 буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа тохиолдлыг хэлнэ.  Жижиг дунд үйлдвэрлэл, ААН-үүдийг төрөөс дэмжих бодлого баримталж байхад томоохон ААН-үүд хясан боогдуулж болохгүй шүү дээ. Тус хоёр ААН-ийн хувьд ноёлох үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон учраас Монос фарм ХХК-д 8,4 тэрбум төгрөгийн, МАК цемент ХХК-д 5,3 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан.

Торгуулийн хэмжээг тогтоохдоо тухайн ААН байгууллагын өмнөх оны борлуулалтын орлогын дөрөв хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ноогдуулна гэсэн хуулийн заалттай. МАК цемент ХХК тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн учраас шүүхэд хандсан бөгөөд шүүхээс “МАК цемент ХХК-ий хүсэлтийг үндэслэлгүй байна гэж үзээд ШӨХТГ-аас ноогдуулсан шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.

Бидний хувьд мэдээллийг нуух, дарагдуулах шаардлагагүй. Өмнөх удирдлагуудын зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээллийг олон нийтэд түгээдэг байсан. Миний хувьд цаашид өөр бодлого баримталж ажиллана. Манай газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тусгай чиг үүргийн газар бий. Цаашид энэ газраараа дамжуулан хяналт шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээж ажиллана.

Өөрөөр хэлбэл цаашид хэвлэлийн бага хурал зарлахгүй. Миний бодлоор өмнөх удирдлагууд олон нийтэд таалагдах, нэр хүнд олж авах зорилгоор тус албан тушаалыг ашиглаж байсныг үгүйсгэхгүй. Миний хувьд олон нийтэд таалагдах, нэр хүнд олж авах зорилгоор энэ албан тушаалыг ашиглахгүй. Үндсэн чиг үүргийн ажлаа хийгээд явна. 

-Цаашид ШӨХТГ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тал дээр хэрхэн ажиллахаар байна вэ?

Манай байгууллагын хувьд Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг учраас Шадар сайдаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу ажлаа хийж хэрэгжүүлнэ. Үүнээс гадна бид ААН байгууллагуудаа торгож, захиргааны арга хэмжээ авахаасаа илүүтэй ямар үйлдэл нь хуульд нийцдэг, ямар үйлдэл нь хуульд нийцэхгүй байгаа талаар буюу хуулийн соён гэгээрүүлэх ажлыг хийж хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хэрэглэгчид ямар зүйл дээр хохирох магадлалтай байгааг урьдчилан харж, энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650069
3 эможи

Иргэн
2023-08-25 09:14
Энэ машин ачилтын компаниуд НӨАТ ын баримт ерөөсөө өгдөггүй,хүний машиныг зурж гэмтээж муухай болгоно.жирйн нэг ТҮЦ, мини супермаркет ажиллуулдаг хүнийг татварын хэлтсийнхэн дуудаж торгоно.Тэгсэн мөртлөө ачилтын компаниудыг тэгдэггүй.
keyboard_arrow_up