УЕПГ: Үерийн бүсэд барилга барьсан иргэн, ААН болон зөвшөөрөл олгосон шийдвэрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-т шилжүүлжээ УЕПГ: Үерийн бүсэд барилга барьсан иргэн, ААН болон зөвшөөрөл олгосон шийдвэрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-т шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Үерийн бүсэд барилга барьсан иргэн, ААН болон зөвшөөрөл олгосон шийдвэрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-т шилжүүлжээ

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр газар олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд хүргүүлжээ. Энэ талаарУлсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах прокурорын байгууллагаас ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, уг газруудад барилга, байгууламж барих үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг хуулийн дагуу харьяа байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, холбогдох материалыг гаргуулан авлаа. 

Тухайлбал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, холбогдох судалгаа, нотлох баримттай танилцан, хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд дүгнэлт хийж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3,929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон байдалд дараах арга хэмжээг авсан юм.

Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр газар олгож барилга, байгууламж барьж нийтийн ашиг сонирхол хөндөгдөх, хохирол учруулахаас урьдчилсан сэргийлэх үүднээс барилга байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд хүргүүлээд байна.

Харин хууль тогтоомж зөрчин үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан тоот явуулсан.

Үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүллээ.

Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ болон хэрэгжүүлж байгаа ажлыг тухай бүрд нь нийтэд мэдээлж байхаар боллоо" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649778
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up