ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонгоор энгэрээ мялаалаа
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг угтан хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, эмнэлгийн ажилтныг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг болон бусад албаныхан оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн мэс заслын эмч Д.Батбаяр, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүн, эрх зүйч Ч.Нарантуяа, ЭМЯ-ны ахмадын зөвлөлийн дарга Ц.Халтар нар шагнагдсан бол Алтан гадас одонгоор ХӨСҮТ-ийн ахмад ажилтан Д.Оюунаа, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэгч эмч Г.Энхзул, ЭХЭМҮТ-ийн сувилагч Б.Баяржаргал зэрэг 20 гаруй эмч, мэргэжилтнүүд шагнагдсан юм.
Мөн энэ үеэр Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, жуух бичгээр эмч, мэргэжилтнүүдийг шагнаж, урамшуулаа.