УЕПГ: Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар сольжээ УЕПГ: Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар сольжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар сольжээ

2023 оны 8 сарын 07

Прокурорын байгууллагаас долдугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 379 удаа танилцаж, 10 шалгалт, нэг судалгаа хийжээ.

Хяналтын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 50 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад таван шаардлага бичиж хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан нэг ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас

  • Ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 71
  • Хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 130 санал тус тус ирүүлснийг прокурор хянасан. 

Мөн хуульд заасан шаардлага хангаагүй 48 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй дөрөв, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 13, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649474
0 эможи

Зочин
2023-08-08 02:05
Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000. . . Modify your connection—————————>>> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up