ХХААХҮЯ: Махны үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийж, аттестатчилна ХХААХҮЯ: Махны үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийж, аттестатчилна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Махны үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийж, аттестатчилна

2023 оны 7 сарын 24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд,
 

  • Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаад эрх нь цуцлагдсан “Үүлэнгөү”, “Дун фан интернэйшнл трейд”, “Тун лэ фүүд”, “Язгууртан эко хүнс”, “Эс Эс Си Монголиа фүүд”, “Саян-Уул”, “Цан Сэн Тиан Ий” ХХК-иудад зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
     
  • Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн махыг холбогдох хуулийн дагуу устгах арга хэмжээ авсан байна. 

ХХААХҮ-ийн сайдын 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийн тушаалаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. 
Тус Ажлын хэсэг ХХААХҮЯ, ЭМЯ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын хяналтын улсын (ахлах) байцаагчид болон Нийслэлийн Мал эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын (ахлах) байцаагч нарын бүрэлдэхүүнтэй. ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан тус Ажлын хэсэг Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах нийт 258 объектод хяналт шалгалт хийж, аттестатчилах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649157
0 эможи

keyboard_arrow_up