УЕПГ: Авлига, албан тушаалын 4 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ УЕПГ: Авлига, албан тушаалын 4 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Авлига, албан тушаалын 4 хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд авлига, албан тушаалын 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. 

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын 4, Хүний амьд явахын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, нийт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Дашбалбар сумын засаг дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний төсөлд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Завхан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Т, Засаг даргын орлогч Г.С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ү” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Ц.Б нь ашиг сонирхлын үүднээс “И” ХХК-тай байгаль орчныг нөхөн сэргээх гэрээг байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649147
0 эможи

keyboard_arrow_up