ФОТО : Цагдаа, дотоодын цэргийн баярын өдрийг тохиолдуулан тангараг давтах ёслолын ажиллаа боллоо
ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, тангараг давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.07.15/ "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдлагууд, алба хаагчид болон тэдний гэр бүл, найз нөхөд оролцсон юм.
Түүхт ойн энэ өдөр Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, “Цагдаагийн болон Цэргийн тангараг, давтах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна.
Арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдад төрийн дээд одон медаль, Хууль зүй дотоод хэргийн яамны шагнал болон хугацааны цол гардуулж, цагдаагийн болон цэргийн тангараг давтах ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулж, урлагийн болон албаны үзүүлэх тоглолтоос алба хаагчид, зочид төлөөлөгчдөд үзүүллээ.





























