БЗС-гийн захирал Д.Гардийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хязгаарлалаа БЗС-гийн захирал Д.Гардийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хязгаарлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БЗС-гийн захирал Д.Гардийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хязгаарлалаа

2023 оны 7 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас Яллагдагч Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүх 2023.07.06-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд прокурорын ирүүлсэн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллагдагч Д.Гардидад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648830
1 эможи

Зочин
2023-07-07 17:53
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур, бөгс долоогч авилгалч гахай
keyboard_arrow_up