ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2023 оны 7 сарын 06

ШӨХТ-ын даргын албан үүргийг аваад сар гаруйн хугацаа болж буй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Шадар сайд С.Амарсайханд гаргажээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн гаргасан өргөдөлдөө "Миний бие ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийлээ. Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлээ. Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа болн. Иймд миний бие цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байх тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648760
0 эможи

keyboard_arrow_up