УЕПГ: Өнгөрсөн сартай харьцуулахад зөрчлийн хэргийн гаралт БУУРЧЭЭ УЕПГ: Өнгөрсөн сартай харьцуулахад зөрчлийн хэргийн гаралт БУУРЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Өнгөрсөн сартай харьцуулахад зөрчлийн хэргийн гаралт БУУРЧЭЭ

2023 оны 7 сарын 03

Улсын хэмжээнд 2023 оны 6 дугаар сарын байдлаар 1.437.140 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 5 дугаар сартай харьцуулахад 26.3 хувиар буурсан байна.

Нийт зөрчлийн хэргийн 71.9 хувь нь Нийслэлд, 28.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол  89.5 хувийг Цагдаагийн байгууллага, 10.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 152.327 хүн, 469 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 31.6 хувиар, хуулийн этгээд 23.2 хувиар буурсан байна.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.2 хувь нь эрэгтэй, 20.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.9  хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард үйлдэгдсэн зөрчлийг тавдугаар сартай харьцуулахад Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 42.7 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 40.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 39.6 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 34.4 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 33.3 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 31 хувиар тус тус буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648637
0 эможи

keyboard_arrow_up