ХЭҮК: Гандантэгчэнлин хийдийн сургуульд хийсэн шалгалтаар “бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд“ илрээгүй ХЭҮК: Гандантэгчэнлин хийдийн сургуульд хийсэн шалгалтаар “бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд“ илрээгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХЭҮК: Гандантэгчэнлин хийдийн сургуульд хийсэн шалгалтаар “бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд“ илрээгүй

2023 оны 6 сарын 27

Arslan.mn
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) өнгөрсөн жилээс эхлээд ЕБС-дын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Тус шалгалтын талаар ХЭҮК-ын Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатараас тодрууллаа.


Тэрбээр “Гандантэгчэнлин хийдийн харьяа 112-р сургуульд 2022 оны тавдугаар сард хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан.

Тус шалгалтын үеэр үе тэнгийнхний дээрэлхэлт болон бэлгийн дарамтын шинжтэй үйлдлүүд илрээгүй. Хүүхдүүдийн зүгээс сургалтын орчин нөхцөл, хүртээмжийн асуудлаар комисст санал хүсэлтээ ирүүлж байсан. Мөн багшлах хүний нөөц дутагдалтай, сэтгэлзүйчийн орон тоо дутуу зөвхөн гэрээт эмчийн орон тоотой байсан зэрэг асуудлууд илэрч байсан. 

Бид тус сургуульд суралцаж буй хүүхэд болгоны төлөөлөл, багш лам нартай нь уулзаж ярилцлага тодруулга авахад хүний эрхийн зөрчил байгаа талаар бидэнд мэдэгдээгүй. Шалгалтын үеэр авсан санал асуулгаар ч тогтоогдоогүй.

Тухайн үед заавал дарамт, хүчирхийлэлд өртсөн байх боломжтой гэдэг байдлаар хүүхдийг сэтгэлзүйн шахалтад оруулж хяналт шалгалтын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан.

Өмнө нь ч уг асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл ХЭҮК-д ирж байгаагүй" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
648503
2 эможи

Зочин
2023-06-27 17:10
Тэгээд хүүхдүүд санаанаасаа зохиогоод байна уу. Та нар хэзээ буруутайг нь илрүүлж байсан юм бэ. Номын хүчээр ниргэнэ гэсэн үү. Худал хуурмаг хүчирхийлэлтэйгээ эвлэрэх үү. Ийм ХЭҮК хэрэггүй. Өөрсдөө ниргүүлэх байх.
keyboard_arrow_up