Г.ЭНХТАЙВАН: Гаалийн хяналт бичиг баримт нэг цэгт төвлөрснөөр маргаан, гомдол, авлига хүнд сурталтай холбоотой асуудлууд арилна Г.ЭНХТАЙВАН: Гаалийн хяналт бичиг баримт нэг цэгт төвлөрснөөр маргаан, гомдол, авлига хүнд сурталтай холбоотой асуудлууд арилна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЭНХТАЙВАН: Гаалийн хяналт бичиг баримт нэг цэгт төвлөрснөөр маргаан, гомдол, авлига хүнд сурталтай холбоотой асуудлууд арилна

2023 оны 6 сарын 27

Arslan.mnГаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаар ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайвантай ярилцаж мэдээлэл авлаа.

-Гаалийн бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг олон улсад хэрхэн авч үздэг вэ?

Дэлхийн байгууллагын гишүүн 185 орон байдаг түүний нэг нь Монгол Улсын Гаалийн ерөнхий газар буюу гаалийн байгууллага. Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулах, бүрдүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлэх үйл ажиллагаа олон улсын түвшинд аль хэдийн хэрэгжсэн. Дэлхийн 185 орон дэлхийн худалдааны 98 хувийг бичиг баримтын бүрдүүлэлт болон гаалийн хяналт шалгалт хийгээд хэрэгжүүлж байна.

Тэгэхээр 98 хувийн ачааллыг дэлхий нийтийн хэмжээнд нүүр тулсан харилцаатайгаар шийдэх ямар ч боломжгүй. Тийм болохоор бид нар цахим хэлбэрт шилжүүлэх, аль болох худалдааг хөнгөвчлөх тал руу, ямар арга ажиллагаагаар нэвтрүүлж чадах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлж байна.

-Гаалийн бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг Монгол Улс хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

Гаалийн байгууллага 18 гаалийн газар хороотой, энэхүү гаалийн газар хороо бүр дээр гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар харьяа гаалийн газар хороодод зөвхөн гаалийн бүрдүүлэлт гэдэг цогц үйл ажиллагааг авч үзвэл, гаалийн байгууллага барааг мэдүүлсэн үеэс бичиг баримтын шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд бараанд шалгалт хийх, мөн бараанд шалгалт хийсний дараа татварыг ногдуулж барагдуулсны үндсэн дээр барааг эзэнд нь олгох, болон улсын хилээр гарах хүртэлх цогц үйл ажиллагааг “Гаалийн бүрдүүлэлт” гэж ойлгож болно.  

Гаалийн системийн хэмжээнд 117 гаалийн улсын байцаагч албан ёсоор бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд буюу бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагааг эрхэлж байна. Бид энэ үйл ажиллагааг сайжруулахын тулд бичиг баримтын бүрдүүлэлтийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэх ажлыг санаачлаад хэрэгжүүлж байгаа. Бид 5 сарын 1-ээс албан ёсоор туршилтын журмаар хэрэгжүүлээд Улаанбаатар хотын гаалийн газрын бүх хяналтын бүсүүдийг хамруулсан. Дараа нь 9 гаалийн газар, хороодыг энэ системдээ нэвтрүүлж орууллаа.

-Гаалийн бүрдүүлэлтийг нэгдсэн үйл ажиллагаатай болгосноор ах ахуйн нэгж, иргэнд бас гаалийн байгууллагад өөрт нь ямар давуу тал бий болж байна вэ? Гаальд цахимаар мэдүүлэх боломжгүй хүмүүс яах вэ?

Цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлж, gaali.mn гэсэн вэб сайтаар дамжуулаад хүмүүс өөрөө бараагаа мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Мөн манай улсын нэгдэн орсон дэлхийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт зуучлагчаар дамжуулан гаалийн бүрдүүлэлтэд оролцох боломж бий. Бид үүнийг үгүйсгээгүй. Бид аль болох өөрөө мэдүүлдэг, өөрөө татвараа төлдөг, өөрөө бараагаа тодорхойлж үнэн зөв мэдүүлдэг энэ процессыг дэмжиж байгаа. Тэгэхээр гаалийн байгууллагад зуучлагчаар дамжуулан мэдүүлж болно. Мөн өөрөө цахимаар мэдүүлэх боломжтой. Цахимаар мэдүүлэх боломжийн давуу тал нь бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэх юм. Таны цаг, зарцуулж байгаа хөрөнгө мөнгө гэх мэт бүх зардлыг бууруулах бүрэн боломжтой. Бизнес эрхлэгчид энэ тал дээр таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн мэдээллийг бид нарт өгсөөр байгаа.

Бүрдүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлснээр бүтэц орон тооны хувьд өөрчлөлт орж байна. 18 гаалийн газар хороодод 117 байцаагч ажиллаж байгаа бол одоогоор 10 гаалийн газар хороодын бичиг баримтын бүрдүүлэлтийг 30 гаалийн улсын байцаагч бүрдүүлж байна. Тэднийг мэргэшүүлэх, цаашид чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх боломжийг бий болгож байна.  

Ер нь гаалийн байгууллагатай холбоотой гомдол маргааны ихэнх хувийг барааны үнэлгээтэй холбоотой гомдол маргаан эзэлдэг. Нэг цэгт төвлөрснөөр энэхүү маргаан буурна, яваандаа арилна гэж харж байгаа. Маргаан бүрд дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авсны үндсэн дээр  гомдол маргааныг байхгүй болгох тал дээр бид ажиллана.

Мөн дараагийн нэг ач холбогдолтой зүйл нь авлига хүнд суртлаас ангид байна гэсэн үг, өнөөдөр гаалийн байгууллага нийгэмд ямар байр суурьтай, ямар нэр хүндтэй байна гэдгийг бид нар олон удаа сонссон.

Гаалийн байгууллага авлигад өртөмтгий байгууллага, дээрээс нь авлигын индексээр нь эрэмбэлэхэд нэгдүгээрт явж байна гэсэн асуудлыг АТГ-аас мэдээлсэн. Үүнийг бууруулахад гаалийн байгууллага дорвитой алхам хийх ёстой. Тиймээс нүүр тулсан харилцаа үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь авлига, хүнд суртлыг бууруулахад маш бодитой эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648494
2 эможи

keyboard_arrow_up