Орон нутгийн ипотекийн зээл авах иргэдэд БАТЛАН ДААЛТ гаргана Орон нутгийн ипотекийн зээл авах иргэдэд БАТЛАН ДААЛТ гаргана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн ипотекийн зээл авах иргэдэд БАТЛАН ДААЛТ гаргана

2023 оны 6 сарын 27

Arslan.mn

Зээлийн батлан даалтын сангаас банк санхүүгийн байгууллагаар дамжуулан 21 аймагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж байна.

Зээлийг 21 аймагт орон сууц худалдан авч буй иргэдэд 100 сая хүртэлх хэмжээгээр олгох ба зээлийн хүү эхний гурван жил 3 хувь байх юм. Харин батлан даалтыг урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд гаргана. Батлан даалт гаргуулсан иргэд жил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн 1 хувийн шимтгэл төлнө. Батлан даалтын хураамж 10 мянган төгрөг.

Батлан даалт гаргуулах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ:

  • Зээлдэгчийн батлан даалт гаргуулах хүсэлт /маягт, өргөдөл/
  • Банкны албан тоот, холбогдох баримт бичиг, дүгнэлт
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Ипотекийн 3 хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрт гаргах батлан даалттай зээлийг Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Капитрон банк, Хас банк, Богд банк, Ариг банк, Транс банк, Кредит банкнуудаар тус тус олгож байна.

 

Эх сурвалж: Зээлийн батлан даалтын сан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648471
0 эможи

keyboard_arrow_up