ХӨГЖЛИЙН БАНК: Б.Махбалыг гэм буруугүйд тооцлоо ХӨГЖЛИЙН БАНК: Б.Махбалыг гэм буруугүйд тооцлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Б.Махбалыг гэм буруугүйд тооцлоо

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан шүүх хуралдаанаар хэргүүдийн бодит байдлыг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад туулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн хууль болоод эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрсдийн дотоод итгэл үнэмшлээд үнэлэлт дүгнэлт өгч дараах байдлаар шийдвэр гаргалаа.

Энэ үеэр шүүгдэгч Б.Махбалыг гэм буруугүйд тооцсоноо шүүх бүрэлдэхүүн танилцууллаа. Түүнийг Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа ТУЗ-ийн дарга болон гишүүдтэй урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "НВЦ" компанид давуу байдал бий болгож, 51.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Мөн "Монгол мах" компанид эдийн засгийн давуу байдал бий болгон 31.8 тэрбум төгрөгийн, "Монгол эм импекс" компанид мөн эдийн засгийн давуу байдал бий болгон 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. "Бэрэн" гурппт эдийн засгийн давуу байдал бий болгон 28.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
648457
1 эможи

keyboard_arrow_up