“НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө төлдөг болно“ “НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө төлдөг болно“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө төлдөг болно“

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаар ХНХ-ийн сайд Х.Булгантуяа мэдээллээ.

Тэрээр "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэх асуудлыг тусгасан. Жил бүхэн итгэлцүүрээ шинэчлэн батлаад инфляцтай уялдуулж, тэтгэврээ нэмээд явбал тэтгэврийн зөрүү арилах боломжтой. Түүнчлэн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн 17 хувиас хоёр хувийг нь тэтгэвэр болгоод тавиад явж байгаа. Харин ирэх оноос НДШ төлж байгаа иргэдийн хоёр хувь нь мөнгөжнө гэсэн үг. Ийнхүү цаашид нэрийн данс нь мөнгөжих тогтолцоо руу явна. Үүнтэй холбоотойгоор ХНХ-ын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төслийг боловсруулж байна. Иргэдийн НДШ болон баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсгээд иргэд ипотекийн зээл гэх мэт өөрсдийн нэн шаардлагатай зүйлд зарцуулах боломж бүрдэх юм. Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх боломж Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгоно.

Иргэдийн нэрийн дансанд дээр жил бүрэн хоёр хувийг байршуулаад явахаар тодорхой хугацааны дараа нэлээд орлого үүснэ. Үүнийг бид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт ашиглаж болно. Энэ Баялгийн сангийн хуультай уялдаж үйлчилнэ. Мөн албан ёсны батлахтай, 10-аас дээш жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барвал авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг гэр бүлийнх нь хүнд өгнө гэсэн зохицуулалтыг оруулсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648273
0 эможи

Зочин
2023-06-21 17:08
Зүгээр хуримтлалтай тэтгэвэрийг 2%-д нь бий болго, ипотёзтэй өмнө үү яана вэ, өөрсдөө мэдэг, хэдэн жилийн дараа тэтгэвэр ч үгүй ахмадууд бий болох вий дээ
оюунбилэг
2023-06-19 18:24
төлдөг ндш хувиа хассан дээр зөв шийдэл
keyboard_arrow_up