“Happy Town” хотхоноос алга болсон охиныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ “Happy Town” хотхоноос алга болсон охиныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Happy Town” хотхоноос алга болсон охиныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Энэ сарын 14-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Happy Town" хотхоны 72 дугаар байрнаас нэгэн охин алга болсон. Энэ талаар тус хотхоны группт "72а байрны нэгдүгээр орц руу 2023.6.14 шөнө 23:49 минутанд нэг хүүхэд гэр рүүгээ орсон боловч гэртээ одоог хүртэл орж ирээгүй. Орцноос, гараашаас гарч явсан бичлэг огт байхгүй. Харъяа дүүргийн цагдаад мэдэгдэн хайлгаж байгаа ч олдохгүй байгаа. Үзсэн харсан хүн байвал ар гэрийнхэнтэй нь холбоо барьж тус болно уу" хэмээн утасны дугаар байршуулсан байдаг.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад "Охиныг  олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648256
1 эможи

keyboard_arrow_up