ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж хална ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж хална
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж хална

2023 оны 6 сарын 09

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 06-р сарын 09-ний 20 цагаас 06-р сарын 10-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2023 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11,12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11,12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 13, 14-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
647974
1 эможи

DR VENKATA 19083082601
2023-06-09 19:37
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката миний бөөрийг худалдаж авсан 800,000 долларын ханш үнэхээр яагаад бусад нь үнээ нэмээд байгаа юм бэ амлалтаа биелүүлэхгүй Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap 19083082601 i-ээр холбогдоно уу Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа бол миний нэрээр хандивлагч нэг бөөрийг нь зарсан
DR. LOUIS
2023-06-09 18:36
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 доллар
keyboard_arrow_up