ОБЕГ: Зугаалахаар явсан 14 настай хүүгийн цогцсыг Орхон голоос оллоо ОБЕГ: Зугаалахаар явсан 14 настай хүүгийн цогцсыг Орхон голоос оллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ: Зугаалахаар явсан 14 настай хүүгийн цогцсыг Орхон голоос оллоо

2023 оны 6 сарын 09

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд “Орхон” голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг 06.08-ны өдрийн 05:30 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр/-т  2 метрийн гүнээс 15:00 цагт цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
647951
1 эможи

keyboard_arrow_up