“Нисэхийн вант улс” навигацын орлогоор ингэж “НАЙРЛАДАГ“ “Нисэхийн вант улс” навигацын орлогоор ингэж “НАЙРЛАДАГ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Нисэхийн вант улс” навигацын орлогоор ингэж “НАЙРЛАДАГ“

2023 оны 6 сарын 09

Шулуухан л хэлье, дүү нар аа. “...Нисгэгч болно” гэж бодож байгаа бол горьдоод хэрэггүй. Хэрвээ аав ээж, ах дүү, хамаатан садан, хуульд томъёолж хэлснээр хамаарал бүхий этгээд чинь нисэхийн хүн биш бол шүү дээ. Бас салбарын яамны сайд дарга, нөлөөтэй том улстөрч бол нисгэгчийн мэргэжил эзэмших боломж байна.

Уг нь хууль журмаар бол шаардлага хангасан хэн ч гадаадын улс орнуудад нисгэгчээр суралцах боломжтой. Гэхдээ амьдрал дээр үгүй. Хэдэн жилийн өмнө Боловсролын яамнаас нисгэгчээр сурах "квот"-оо авсан хүүхэд  ИНЕГ дээр очжээ. Гэтэл “...Бид эндээ мэднэ. Наадах чинь хамаагүй” гээд буцаасан байдаг. Ингээд тэр хүүхдийн мөрөөдөл бүтээгүй. Танилд маань тохиолдсон явдал учраас нэр ус дурдсангүй. Иргэний нисэхийнхэн ингэж өөрсөддөө дүрэм зохиодог, түүгээрээ амьдардаг “Вант улс” болчихсон. Удаж байна. Өмнө нь хэлсэн дээ, 2010-2021 оны хооронд нисэхийнхний хүүхдүүд, ах дүү нар болох 102 хүн ИНЕГ-ын зардлаар 6 049 986 ам.доллар буюу ойролцоогоор 20 тэрбум гаруй төгрөгөөр гадаадад сурсан гэдгийг. Уг нь ИНЕГ навигац буюу өнгөрөлтийн нислэг, нисэх буудлын хураамж, хөөрөлт буулт, ачаа шуудангийн үйлчилгээнээс орлого олдог. Түүнээсээ “...Нисэхийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх”-д зарцуулдаг. Ингэж 10, 20 тэрбумаар нь өөрсдийнхөө үр хүүхэд, ах дүүг сургахдаа дүрэм журмыг ч ноцтой зөрчдөг байгаа юм.

Төрийн ийм их мөнгөөр сурахад тухайн суралцагч шаардлага хангахаас гадна барьцаа тавих ёстой. Гэтэл 2010-2019 оны хооронд л гэхэд огт барьцааны гэрээ хийлгүй  21 "оюутан"-ы төлбөрт 336 507 ам.долларыг “...Сургалтын төлбөр” гээд гадаад руу шилжүүлчихсэн байдаг.

Тухайлбал, 2010 онд ОХУ-ын Иргэний нисэхийн их сургуульд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар суралцсан Б.Мөнхтөрийн 11 748 ам.доллар, Ц.Амарсанаагийн 17 400 ам.доллар,  Б.Батжаргалын 17 400 ам.доллар, Х.Отгонбаатарын 4 638 ам.доллар, 2011 онд ОХУ-ын Иргэний нисэхийн их сургуульд Аэронавигацын инженерээр сурсан Д.Үлэмжийн 21 000 ам.доллар, тус сургуульд Нисэхийн аюулгүй байдлын хангалтаар сурсан  Д.Эрдэнэбаатарын  26 000 ам.доллар, Тээвэр зохион байгуулалтаар сурсан  Б.Гантуяагийн 15 000 ам.доллар, Б.Туулын 31 000 ам.доллар, Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар суралцсан Б.Урантөгсийн 26 000 ам.доллар, С.Мөнхнасангийн 29 000 ам.доллар, Д.Сундуйгийн 29 000 амдоллар, 2017 онд ОХУ-ын Иргэний нисэхийн их сургуульд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар суралцсан Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн нарын тус бүр 18 722 ам.доллар, 2018 онд ОХУ-ын Иргэний нисэхийн их сургуульд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар суралцсан Т.Хадбаяр, Б.Энхмөнх хоёрын 11 135 ам.доллар, 2019 онд Тайландын Иргэний нисэхийн сургалтын төвд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Б.Сүхбат, Ө.Халиунаа, Э.Оюунханд нарын тус бүр 3 721 ам.долларыг барьцаа гэрээ хийлгүй олгожээ.

Үүнээс ноцтой нь Иргэний нисэхийнхэн гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй, өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй нэр бүхий 100 суралцагчийн төлбөрт шилжүүлсэн 5 099 830 ам.доллар, 13 200 евро, 108 792 австрали долларын барьцааг 2016-2022 оны хооронд Иргэний нисэхийн хэдэн хүн тойрч сууж хуралдаж байгаад л чөлөөлчихсөн байгаа юм. 2007 онд Малайзад электроникийн инженерээр сурсан Ж.Болорчимэгийн 90 000 ам.долларын барьцааг 2019 оны гуравдугаар сарын 21-нд, 2009 онд Тайваньд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Ж.Амарбаясгалангийн 10 100 ам.долларыг 2021 оны гуравдугаар сарын 24-нд, 2010 онд АНУ-д нисгэгчээр сурсан Н.Ариунтуяагийн 63 973 ам.доллар, Б.Баясгалангийн  85 755 ам.доллар, Б.Манлайбаатарын 85 755 ам.доллар, мөн онд АНУ-д электроникийн инженерээр сурсан Б.Батзоригийн 90 000 ам.доллар, АНУ-д Агаарын зайн инженерээр сурсан Г.Мэргэний 58 088 ам.доллар, ОХУ-д тээвэр зохион байгуулалтаар суралцсан Т.Сайнзаяагийн 21 880 ам.доллар, техникийн удирдлага, мэдээлэл зүйгээр суралцсан Д.Төгөлдөр 39 000 доллар, 2011 онд ОХУ-д агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженерээр сурсан С.Шийрэв, Г.Мөнх-Оргил, С.Отгонбаатар, Г.Ганбаяр, Д.Дэлгэрмөрөн, Б.Батбилэг нарын тус бүр 39 000 ам.доллар, Аэродромын инженерээр сурсан О.Пүрэвсүрэн, М.Цэрэнпагма, З.Дамдинсүрэн нарын тус бүр 39 000 ам.доллар, Б.Дөлбадрахын 7 725 ам.доллар, Украйнд Авионикийн инженерээр сурсан М.Долгорын 7 500 ам.доллар, Украинд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан 30 000 ам.доллар, АНУ-д эклектроникч инженерээр сурсан Ж.Болорчимэгийн 90 000 ам.долларыг 2018-2021 онд барьцаанаас сулласан.

Цаашлаад 2012 онд АНУ-д бизнесийн удирдлагын мастерт сурсан Б.Бямбасүрэнгийн 63 735 ам.доллар, Аэронавигацын инженерээр магистрт сурсан Ю.Золзаяагийн 64 195 ам.доллар, Агаарын хөлгийн хөдөлгүүрийн ашиглалтаар сурсан Э.Мөнх-Эрдэнэ, Т.Ашидмөнх, А.Баянмөнх нарын 45 000 ам.доллар, С.Одбаяр, Э.Түвшинбат нарын 56 500 ам.доллар, Б.Мөнх-Эрдэнийн 38 304 ам.доллар, Агаарын хөлгийн инженерээр сурсан Н.Одбаярын 148 948 ам.доллар, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологиор сурсан Д.Бүрэнхишигийн 45 000 ам.доллар, Д.Мөнхтулгын 51 193 ам.доллар, Канадад нисгэгчээр сурсан Б.Нямбаяр, Т.Оюунбаатар, Б.Цолмон, П.Жаргалан, С.Лхагвасүрэн нарын 100 831 ам.доллар, У.Алтанхуяг, Ц.Гэсэр, С.Улсболд нарын 81 440 ам.доллар, Б.Пүрэвсүхийн 96 904 ам.доллар, Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженерээр сурсан С.Баясгалан, Н.Энх-Амгалан, Т.Батжаргал нарын 75 200 ам.доллар, Агаарын хөлгийн авианок инженерээр сурсан С.Эрхэс-Эрдэнэ, Б.Орхон нарын 112 733 ам.доллар, Аэродромын ашиглалтаар сурсан Ш.Цэцэгбаярын 129 373 ам.доллар, Г.Даваасүрэнгийн 107 773 ам.доллар, Ц.Түвшинбаатарын 136 906 ам.доллар, Тээвэр зохион байгуулалтаар сурсан С.Лхагвадоржийн 36 637 ам.доллар, О.Насанжаргалын 121 295 ам.доллар, ОХУ-д Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Э.Тамирын 30 620 ам.доллар, орос англи франц хэлний орчуулагчаар сурсан Г.Сэржмядагийн 8 812 ам.доллар, Украинд Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Э.Нарангаравын 6 700 ам.долларын барьцааг 2016-2022 онд чөлөөлжээ.

Мөн 2013 онд АНУ-д Агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологиор Б.Номондалайгийн 45 994 ам.доллар, Агаарын зайн инженерээр сурсан Б.Зоригийн 32 709 ам.доллар, Олоны улсын бизнесийн мастерт сурсан Ж.Өлзийхишигийн 57 730 ам.доллар, Австралид Нисэхийн менежментээр сурсан Г.Амарцэцэгийн 30 000 ам.долларын барьцааг 2019-2022 онд тус тус чөлөөлсөн байна. Түүнчлэн 2014 онд АНУ-д Агаарын зайн инженерээр сурсан Б.Мөрөнгийн 105 608 ам.доллар, Нисгэгчээр сурсан Х.Санчирын 11 500 ам.доллар, Австралид Бизнесийн удирдлагын мастерт сурсан Н.Хангалын 54 420 ам.доллар, Ч.Сэрчмаагийн 39 220 ам.доллар, Олон улсын харилцаа, эдийн засагчаар сурсан Б.Билгүүнмаагийн 63 000 ам.доллар, ОХУ-д Тээврийн зохион байгуулалтаар сурсан Г.Мөнх-Учралын 10 500 ам.доллар, Украинд Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженерээр сурсан С.Чогдонгийн 14 200 ам.доллар, Тайваньд Агаарын тээврийн зохион байгуулалтаар сурсан Т.Гэрэлсүрэнгийн 23 400 ам.доллар, Тайландад Агаарын ачаа шуудангийн менежментээр сурсан Г.Ууганбаярын 14 500 ам.доллар, Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Б.Сүхбатын 12 000 ам.доллар, Англид Агаарын тээврийн төлөвлөлт менежментийн магистрт сурсан М.Хишигбатын 27 750 ам.долларын барьцааг, 2015 онд АНУ-д Агаарын хөлгийн инженерээр сурсан Г.Энхдөлгөөний 105 530 ам.доллар, Бизнесийн удирдлагын магистрт сурсан Б.Лхагважавын 69 676 ам.доллар, Улс төр гадаад харилцаагаар сурсан Б.Номондалайгийн 58 000 ам.доллар, Австралид Агаарын тээврийн хууль, эрх зүйгээр сурсан Ц.Батын 108 792 австрали доллар, Бизнесийн удирдлагын магистрт сурсан Э.Энхмөнхийн 75 884 ам.доллар, Нисэхийн удирдлагаар сурсан Т.Амарзаяагийн 38 032 ам.доллар, ОХУ-д Тээвэр зохион байгуулалтаар сурсан М.Азмаагийн 13 796 ам.доллар, Францад Агаарын зайн менежмент болон нислэгийн менежментээр сурсан Б.Анарын 25 029 ам.доллар, Нисэхийн аюулгүй байдлын менежментээр сурсан 24 812 ам.доллар, ХБНГУ-ын Агаарын тээврийн удирдлага зохион байгуулалтаар сурсан Э.Золзаяагийн 57 549 ам.доллар, Туркэд Радио электроникийн инженерээр сурсан Б.Ундралын 13 400 ам.доллар, Тайландад Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Э.Нинж, М.Маргад, Э.Тунгалаг, Д.Энхдүүрэн, Д.Нямгэрэл, Б.Жаргалмаа, Л.Мян­ганзул, Д.Золбоо, Г.Ууганзаая, Б.Их-Ач, Д.Одсүрэн нарын тус бүр 19 575 ам.доллар, Э.Жаргалын 9 500 ам.долларын барьцааг 2017-2021 онд чөлөөлсөн.

Улмаар 2016 онд Австралид Мэдээллийн технологиор сурсан Л.Болд-Эрдэнийн 64 054 ам.доллар, Канадад Нисэхийн технологиор сурсан Х.Энхжингийн 194 700 ам.доллар, ОХУ-д Тээвэр зохион байгуулалтын докторт сурсан Г.Мөнхболд, А.Баасандагва нарын 9 000 ам.доллар, 6 600 евро, Тайландад Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар сурсан Э.Энх-Оюуны 9 300 ам.доллар, 2020 онд Канадад Агаарын хөлгийн нисгэгчээр сурсан Б.Жавхлангийн 39 000 ам.долларын барьцааг 2019-2022 онд тус тус чөлөөлжээ.

Нэг үгээр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлээгүй 100 хүний сургалтын төлбөрт зарцуулсан мөнгийг ИНЕГ-т буцааж авах эсэх нь эргэлзээтэй болоод байна. Энэ “өршөөл”-д хамрагдсан хүмүүсийг сайтар ухвал дандаа л Иргэний нисэхийнхний хамаарал бүхий этгээдүүд байгаад хамаг учир байгаа юм. Ер нь бол “Иргэний нисэхийн вант улс” навигацын орло­гоор ингэж л “найрлаж” байна даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647950
1 эможи

keyboard_arrow_up