ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодоогүй “АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН“ ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодоогүй “АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодоогүй “АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН“

2023 оны 6 сарын 08

Arslan.mn

Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийг тодруулахад цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 37 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо “Эвсэг” дэлгүүрийн буланд “Согтуу бололтой эрэгтэй хүн хөдлөхгүй хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тухайн газарт очиж биеэ авч явах чадваргүй, ухаан алдсан байдалтай хэвтэж байсан иргэний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаан санааны байдлыг үнэлэх, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор, ам, хамар, уруулын гурвалжинг дарах, чихийг үрэх зэргээр амилуулах суурь анхан шатны тусламж үзүүлж, тухайн иргэнийг сэрээн эрүүл мэндийн байгууллагаар үзлэг хийлгэж, хордлогын эмчилгээ хийлгэхээр “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647946
2 эможи

keyboard_arrow_up