Сонгуулийн санал авах 500 төхөөрөмжийг “15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР“ авна Сонгуулийн санал авах 500 төхөөрөмжийг “15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР“ авна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн санал авах 500 төхөөрөмжийг “15 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР“ авна

2023 оны 6 сарын 08

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "200 гаруй сонгуулийн санал авах төхөөрөмжийг актлаж, устгах шаардлагатай байгаа. 2024 оны сонгуулийн урьдчилсан статистик тоон мэдээллийг гаргаад үзэхээр сонгогчдын тоо болж байгаа. 

Нөөцүүдээ байрлуулаад үзэхээр тоо ширхэгийн хувьд дутаж байгаа. Тийм учраас төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж худалдаж авахаар байна. 500 төхөөрөмжийг дагалдаад иж бүрдэлийн хэсгүүд бий. Энэ бүгд нийлээд 15 тэрбум төгрөгийн урьдчилсан төсвийг тавьж байгаа. 

Сонгуулийн санал авах төхөөрөмжөөс гадна Улсын бүртгэлийн төхөөрөмж нэлээд хуучирч байгаа юм билээ. Энэ хоёр асуудал шийдэгдэхэд техникийн бусад нөхцөлүүд бүрэн хангагдаж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647944
0 эможи

keyboard_arrow_up