Дараах таван төрлөөр нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн тэтгэврийг “НЭМЭХГҮЙ“ Дараах таван төрлөөр нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн тэтгэврийг “НЭМЭХГҮЙ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дараах таван төрлөөр нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн тэтгэврийг “НЭМЭХГҮЙ“

2023 оны 6 сарын 08

 Arslan.mn

Тэтгэврийн зөрүү болон нэмэгдлийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Итгэлцүүр гэдэг нь тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин хөлсний хэмжээг одоогийн цалин хөлсний түвшинд шилжүүлэх үзүүлэлт. Тэтгэвэрт хамгийн өндөр цалин авсан таван жилээ сонгодог. Тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмээгүйгээс тэтгэврийн зөрүү үүссэн. Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай.

Тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:
  1. Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа.
  2. Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  3. Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  4. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  5. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол нэмэгдэхгүй.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ сайтад тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээллийг тун удахгүй ил болгоно. Долдугаар сарын 1-нээс өмнө ахмадууд /хүүхдүүдийнхээ тусламжтайгаар/ уг сайтад хандан регистр, бүтэн нэрээ оруулаад ажилласан жил, тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харах боломжтой болно.

Тэтгэврийг 10% нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
3
confuse an post
angry an post
26
647938
46 эможи

Зочин
2023-06-29 11:36
Авто тээврийн 27_рбаазад ажиллаж байхад өвөл зудны дайчилгаанд2_3н сар яваад ирсэнийг нийгмийн даатгал төлөөгүй байна гээд тэр үеийн цалингаар бодож өгөхгүй байсан шүү тэр үед замын хуудас өгөөгүй бол цалин боддоггүй байсан тэгээд 2_3 сарын тооцоогоо өгөөд тэр үеийн ханшаар 3000_5000 цалин авч байсан
Зочин
2023-06-27 06:28
Худлаа тогтоолгосон хүмүүсээ хасаачээ. Баримт нь олдохгүй байгаа хүмүүсээ хасаачээ.
Зочин
2023-06-11 19:20
Тухайн үедээ нөхөн төлөлт нэрээр баахан төлбөр авчихаад хуцна биз.Нэмэхгүй бол та нарыг дахиж харахгүй болтол доош нь хийнэ
Пүрэвсүрэн Чулуунбат
2023-06-11 18:22
Тэтгэврийн доод хэмжээг адилхан нэмээч хувьчлал болж ажилгүй болсноос болоод ажилласан жил дутсан шүү харамсалтай байна
Зочин
2023-06-09 18:20
161 000 хулгайч гэсэн үгүү
Зочин
2023-06-09 18:19
Огт баримт бичиггүй 161 000 хүн яаж тэтгэвэр тогтоолгос юм
зочин
2023-06-09 11:56
Хөдөлмөрийн үнэ цэнийг зөв тооцсон байна
зочин
2023-06-09 11:55
Зөв шүү. 10 -хан жил ажилчихаад 35 жил цэвэрлэгчийн ажил хийсэн хүнээс ч илүү тэтгэвэрч авч болохгүй
Зочин
2023-06-09 10:36
Энэ хүмүүс өөрсдөө сайн дураараа төлөөгүй та нарын гаргасан хуулийн дагуу төлсөн эд нарт буруу байхгүй .Ялгаварлан гадуурхаж болохгүй .Бүгдийг нь нэмээ.
Зочин
2023-06-08 20:16
Ene humuus chini nohon tolson ch gesen tuhain ueiin hanshaar mongoo ogsh orson shuu dee iluudee garsan mongoo ogoogui tetgevert oroh gej ogson bitgii tennegteed bai oorsdoo bolohoor terbum nayadaar ni idchiheed heden huuhed ahmadaa yalgaj uzdegee boliochee oorsdoo 500myangaar amidraad uzeech heden togrogoo em hunsendee hurgeh geed yavaad yavaad ahmaduudaa harm uzeed tetgeveriig ni 700myanga bolgooch ta nar aav eejgui oorsdoo hogshrohgui yum shig aashlah yum tengerees gazartaa buu bulgantuya javhlan bolon buh gishuudee
Б.Өлзий
2023-06-08 20:03
Зөв.Тухайн үед ажил эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хүмүүсийн тэтгэврийг нэмэх хжрэгтэй. Харин малчид, ажил эрхлээгүй байж нийгмийн даатгал нөхөн төлсөн хүмүүсийнхийг нэмэхгүй байх нь зөв. Тэтгэвэр тогтоохдоо 7 жилээр тооцсоныг 5 жил болгосон юм бол дахин тооцож нөхвөр олгох хэрэгтэй.
Зочин
2023-06-08 19:44
Тухайн жилийнхээ ханшаар нөхөн төлсөн. Нөхөн төлүүлсэн нэртэй баахан идсэн юм байна л даа
Oyun
2023-06-08 19:37
Oe66102061
Зочин
2023-06-08 16:15
Зөв ингэж бж бодит үнэлмж гарна
keyboard_arrow_up