“ОЮУТАН ЦАГДАА“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ “ОЮУТАН ЦАГДАА“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ОЮУТАН ЦАГДАА“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2023 оны 6 сарын 08

Гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус та бүхнийг 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ОЮУТАН ЦАГДАА" хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Хөтөлбөр нь 2023.06.15-наас 08.15 - ны хооронд хэрэгжинэ.

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Тус хөтөлбөрийн давуу тал:

- Цагийн уян хатан нөхцөлтэй

- Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлнө

- Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх

- Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах

- Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/dEf8gNqRoZHmWjw49

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 80933993 утсаар авна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647930
1 эможи

keyboard_arrow_up