БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар ШАГНАЛАА БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар ШАГНАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Монгол Улсын энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар ШАГНАЛАА

2023 оны 6 сарын 08

Arslan.mn

Энх тайвны төлөө гарамгай зүтгэснийг нь үнэлж, Өмнөд Суданы Бор хотноо Монголын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагнажээ.

Энэ талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) “Twitter” хуудсандаа мэдээлсэн бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй алба хаагч нар байлаа хэмээн онцолсон байна.

Arslan.mn

Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд тэд Юнити мужид алба хааж байгаагаас гадна Бор хотод мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна.

Монголын энхийг сахиулагчид саяхан Бор хотод шилжин томилогдож үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд Өмнөд Суданы хүн амын амар тайван амьдралыг хангах үйлсэд оролцож байна.

Монгол Улсын Зэвсэгт Хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647919
0 эможи

keyboard_arrow_up