Шадар сайд С.Амарсайхан стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа Шадар сайд С.Амарсайхан стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

2023 оны 6 сарын 07

Arslan.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах стратегийн команд штабын сургууль маргааш эхэлнэ.

Тус сургуулийн бэлтгэл ажилтай Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан танилцлаа. 

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль нь нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.

Arslan.mn

Сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 250 гаруй хүн оролцож, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ.

Дадлага сургуулийн хүрээнд энэ сарын 8 буюу пүрэв гарагийн 16:00 цагт зарлан мэдээллийн дохио орон даяар дуугарч, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647881
0 эможи

keyboard_arrow_up