УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 389 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 389 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 26, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 389 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв

2023 оны 6 сарын 05

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 441 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1168 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 389 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 779 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 12 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 6 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 338 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 16 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 21 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647804
1 эможи

keyboard_arrow_up