УЕПГ: “Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд ял оноохгүйгээр хүмүүжүүлэх арга түлхүү хэрэглэж байна“ УЕПГ: “Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд ял оноохгүйгээр хүмүүжүүлэх арга түлхүү хэрэглэж байна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд ял оноохгүйгээр хүмүүжүүлэх арга түлхүү хэрэглэж байна“

2023 оны 6 сарын 02

Arslan.mn

Хүүхдийн баяр өчигдөр тохиолоо. Хүүхдийн эрх зөрчигдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, түүнд холбогдох явдал олон гардаг. УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулсан байдлыг 2021, 2022 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд судалжээ.

Судалгаагаар 2021 онд 196 хэрэгт 269, 2022 оны III улирлын байдлаар 291 хэрэгт 361 гээд нийт 489 хэрэгт яллагдагчаар татагдсан 630 өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн байна.

Өсвөр насны нийт шүүгдэгчийн зургаа нь буюу 0.9 хувь нь мансуурсан, 44 буюу 7 хувь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүх өсвөр насны хүний үйлдсэн 24 төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэснээс 35.9 хувь буюу 226 хүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах, 26.4 хувь буюу 166 хүнийг 11.6 дугаар зүйлийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 10.3 хувь буюу 65 хүнийг дээрэмдэх, 4.3 хувь буюу 27 хүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь дийлэнх хувийг эзэлсэн.

Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөнгөн ял шийтгэл оноох тухай заасан байдаг.

Энэ талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэн “Манай Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинэ институт буюу бүлэг бий болгож, насны хувьд бусад орны ижил төрлийн хуульд заасан ял шийтгэл оноох насны хязгаарын шалгуурыг харгалзсан байдаг.

Тодруулбал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 16, арванхоёр төрлийн  гэмт хэрэгт 14 насанд хүрсэн байхаар тодорхойлж, өсвөр насны хүн бүрд ял оноох зорилгогүй, хүүхдийн хүмүүжил, нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хариуцлага хүлээлгэх, хүүхдийг аль болох хорих бус, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалт оруулсан.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, баримтлах нийтлэг шаардлагыг тодорхойлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын үзэл санаа, агуулгыг үндэсний хууль тогтоомжид баталгаажуулан хуульчилсан.

Ер нь өсвөр насны хүнд аль болох ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр сурч боловсрох, биеэ авч явах, бусадтай харилцах эрхийг хязгаарлахгүй байх нь олон улсын гэрээ, конвенцод заасан хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалж буй үйл ажиллагаа юм.” гэв.

Шүүх 630 шүүгдэгчийн:

  • 17.5 хувь буюу 110-т нь хорих,
  • 13.3 хувь буюу 84 хүнд зорчих эрх хязгаарлах,
  • 9.7 хувь буюу 59-д нь нийтэд тустай ажил хийлгэх,
  • 1.7 хувь буюу 11 хүнд торгох ял оноож,
  • 8.1 хувь буюу 51 хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулж,
  • 31.3  хувь буюу 197 хүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ,
  • 0.8 хувь буюу таван хүнд ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ  авч,
  • 11.4 хувь буюу 72-ыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ялыг өршөөн хэлтрүүлж, 5.4 хувь буюу 34 хүнийг ялаас чөлөөлсөн байна.

Прокурор, 488 шүүгдэгчид ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаснаас шүүх 253-т нь ял оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл улсын яллагч нар өсвөр насны хүнийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял сонгон эрүүгийн хариуцлага оноох дүгнэлт гаргажээ. Харин шүүх ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ түлхүү хэрэглэсэн байна.

Мөн өсвөр насны 122 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаснаас шүүх 31.1 хувь буюу 84 хүнд уг ялыг шийтгэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647751
0 эможи

keyboard_arrow_up