ЦЕГ: 5 настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг ПРОКУРОРТ хүргүүлсэн
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан гэдэг мэдээлэл гарсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Тавдугаар сарын 31-ний өдрийн 23:30 цагт "Хамтран амьдрагч маань таван настай хүү бид хоёрыг зодчихлоо" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, холбогдогч 28 настай "Б"-г эрүүлжүүлэхэд саатуулсан.
Харин хохирогч болох 27 настай эмэгтэй "Ц" болон түүний хүү 5 настай "Т" нарын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч эмчийг томилоод байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдогч "Б"-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн" гэв.