ФОТО: Их хотыг “сэрээсэн” ХҮҮХДИЙН БАЯР ФОТО: Их хотыг “сэрээсэн” ХҮҮХДИЙН БАЯР
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Их хотыг “сэрээсэн” ХҮҮХДИЙН БАЯР

2023 оны 6 сарын 01

Arslan.mn

Бяцхан үрсийн инээд цангинаж, хот тэр аяараа хөл хөдөлгөөнтэй болжээ. Гоёлоо өмсөж, тоглоомоо барьсан бяцхан үрс баяр хөөртэйгөөр алхах нь өхөөрдөм харагдана.

Цагдаагийн байгууллагаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан  цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээг  2 дахь жилдээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү өдөрлөгийн үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дуу, бүжиг, унадаг дугуй, буухиа тэмцээн, гар зургийн уралдаан, дартсын тэмцээн, олс таталтын тэмцээнүүд болж, амжилттай оролцсон хүүхэд, багачуудыг шагнаж урамшуулсан юм.

“Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгийн энэ жилийн онцлог нь тусгай хэрэгцээт хүүхдүүд тэмцээн, уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж, зайлшгүй шаардлагатай хүүхдэд хөтөч цагдаа нар тусалж, дэмжлэг үзүүлж байв.

Ингээд Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг хүний хөлд дарагдсан, баяр хөөр бялхаж буй цэгүүдээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647733
0 эможи

keyboard_arrow_up