Баярын үеэр төөрсөн хүүхэд таарвал 102 дугаарын утсанд ШУУРХАЙ мэдээлээрэй
Зургадугаар сарын 1-нд болох хүүхдэд зориулсан арга хэмжээний үеэр тэдний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр нэг хором алдахад хүүхэд төөрөх тохиолдол гардаг. Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд анхаарал тавих нь зүйтэй.
Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлж, үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид мэдэгдэхийг зөвлөж байна.
Гэр бүлээрээ голын эрэг дагуу амрах үеэрээ хүүхэд гол усанд унаж, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа.








