БАЯРЫН МЭНД: Эх үрсийн баяр тохиож байна БАЯРЫН МЭНД: Эх үрсийн баяр тохиож байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРЫН МЭНД: Эх үрсийн баяр тохиож байна

2023 оны 6 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр” тохиож байна.

 

Одоогоос 70 гаруй жилийн өмнө Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнуудыг энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн түүхтэй.

 

Үндэсний төв архивд хадгалагдаж буй баримтыг судлахад Монгол Улсад 1950-1951 онуудад тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн талаар мэдээлэл хомс байна. Тухайн үеийн төрийн төв хэвлэл “Үнэн” сонины эхний нүүрэнд тэргүүн өгүүлэл, 2-3 дугаар нүүрт манай орны болон ЗХУ-ын хүүхдүүдийн аж амьдрал, сургууль боловсролын талаар өгүүлэл нийтлэгдсэн талаар Архивын ерөнхий газраас мэдээлэв.

 

Харин 1952 оноос 6 дугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж ирсэн байна.

 

Харин 6 дугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тухайд: 1990 оны ардчилсан хувьсгалын дараа 1991 онын 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан “Хөдөлмөрийн хууль”-ийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчлан тогтоосон байна. Үүнээс өмнө улс орон даяар 6 дугаар сарын 1-нд амардаггүй, ажил, сургууль, цэцэрлэг бүгд ажилладаг байв.

Ирээдүй хойчийн эзэд, энхрий бяцхан үрс, ачлалт ээж, охид бүсгүйчүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647725
0 эможи

keyboard_arrow_up