“Ямааны сүү эрүүл мэндэд тустай, тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарах шаардлагатай байна“ “Ямааны сүү эрүүл мэндэд тустай, тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарах шаардлагатай байна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Ямааны сүү эрүүл мэндэд тустай, тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарах шаардлагатай байна“

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Цахим хэлэлцүүлэгт Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли “Энэтхэгийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Бангладеш улсын Загас, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлчилгээний газрын Малын үржлийн нэгжийн эрхлэгч, доктор Голам Азам “Бангладешийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр илтгэл танилцуулав. 

Хэлэлцүүлэгт Монгол, Энэтхэг, Индонези, Хятад, Бангладеш, Израйл, Филиппин, Тайланд, Казакстан, Турк, АНУ, Бельги, Непал, Кени, Бутан улсаас 40 гаруй хүн цахимаар оролцсон юм. 

Ази тивд ямааны тоо толгойгоор тэргүүлэгч улс орнуудын аж ахуй, сүүний үйлдвэрлэл нь зах зээлийн эргэлтэд зохистой орж чадаагүй, өрхийн аж ахуйд хэт суурилсан, малын үржлийн ажил үйлчилгээ дутмаг, санхүүгийн дэмжлэг сул, нийлүүлэлтийн болон нэмүү өртгийн сүлжээ бүрдэж чадаагүй, тэжээлийн зардал өндөр, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сул, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдаагүй зэрэг олон нийтлэг асуудал тулгарч байна.

Гэхдээ Ази тив нь дэлхийн ямааны сүү үйлдвэрлэлийн 56 хувийг бүрдүүлж, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа. Ямааны сүү нь хүний эрүүл мэндэд нэн тустай, шим тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарч хөгжүүлэх шаардлагатай байна. 

Arslan.mn

Хэлэлцүүлгээс Азийн улс орнууд үр ашигтай ямааны аж ахуйн мэдлэг, туршлагыг харилцан судлах, салбарын судалгаа шинжилгээг дэмжих байнгын ажлын хэсгийг Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд байгуулах, бүс нутгийн ямааны аж ахуйг тогтвортой хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар тогтлоо хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647720
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up