Ч.Батболд: Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх нь их байна Ч.Батболд: Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх нь их байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Батболд: Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх нь их байна

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Зургаадугаар сарын 1-нд хаагдах замуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

ТЦА-ны Замын цагдаагийн дэд дарга, хурандаа  Ч.Батболд"Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн гол арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдана. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр 14 байршилд хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүд болно.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

  1. Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал
  2. МУИС-ийн уулзвараас Гадаад Харилцааны Яамны уулзвар хүртэлх
  3. Амарын гудамж
  4. Чингис хааны музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
  5. Жуулчны гудамж
  6. Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Лагийн уулзвар
  7. Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хөдөлгөөн зохицуулалтад замын цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллана.

2022 онд хүүхэд холбогдсон 810 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 76 хүүхэд амь насаа алдсан.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 196 хүүхэд зам тээврийн ослоор хүнд болон хөнгөн гэмтэж, 7 хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай тоон мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Хүүхэд тээвэрлэх болон явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад бэртэж, гэмтэх, эндэх тохиолдол жолоочоос хамаарах нь нэлээдгүй байна. 

Өнгөрсөн жил гарсан ослын 16.2% нь хүүхэд явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад гэмтсэн.

2022 онд зам тээрийн осолд өртсөн хүүхдүүдийг насаар нь ангилбал, 0-6 насны хүүхэд 25.7%, 7-14 насныхан 53.4%-ийг эзэлж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид заавал хөтөлж замын хөдөлгөөнд оролцох заалттай. Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647715
0 эможи

keyboard_arrow_up