НЦУГ-аас хүүхдийн баярын арга хэмжээг зохион БАЙГУУЛЛАА НЦУГ-аас хүүхдийн баярын арга хэмжээг зохион БАЙГУУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ-аас хүүхдийн баярын арга хэмжээг зохион БАЙГУУЛЛАА

2023 оны 5 сарын 28

Arslan.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас харьяа газар, хэлтсийн цагдаагийн алба хаагчдынхаа хүүхдүүдэд зориулан "Баярын арга хэмжээ"-г өнөөдөр (2023.05.28) зохион байгууллаа. 

Уг арга хэмжээг Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран хүүхэд, багачуудад зориулан автобустай аялал зохион байгуулж, Нийслэлийн Замын хөдөлгөөний дүрмийн тэмцээний алтан медалын шагналт 18 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд тоглолтоо үзүүлж, Сургалтын нэгдсэн төвийн албаны эрэлч нохойн сонирхолтой үзүүлэх тоглолтууд зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. 

Өнөөдрийн арга хэмжээг нээж НЦУГ-ын Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав мэндчилгээ дэвшүүлж, Сэргийлэгч хүү, охин ая дуугаа өргөлөө. 

Түүнчлэн хүүхдүүд аав, ээжийнхээ ажилладаг газрыг, албан өрөөтэй танилцаж, НЦУГ-ын  хүндэтгэлийн танхим, хөгжөөнт тэмжээнд оролцож, өргөмжлөл шагнал гардан авлаа. 

Хүүхдийн баярын арга хэмжээ Улаанбаатар хотын Байгалийн түүхийн музей, Улаанбаатар аквариум, цагдаагийн "Сүлд" чуулгын виртуал музей үзэх олон сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжилж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647538
1 эможи

keyboard_arrow_up