Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд мод тарив Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд мод тарив
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд мод тарив

2023 оны 5 сарын 28

Arslan.mnМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нийслэлийн Налайх дүүргийн IV хорооны Их ам бүс нуурын зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл 200 гаруй залуу офицер оролцож, нийт 1000 ширхэг улиас, бургас мод тарилаа.

Уг үйл ажиллагааг залуу офицеруудын мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, урам зоригийг дээшлүүлэх, нийгмийн идэвх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран өрнүүлж байгаа юм.

Arslan.mnМод тарьсан алба хаагчдын төлөөлөл хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг хамруулж, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх боломжийг бүрдүүлсэнд талархал илэрхийлж байв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647535
0 эможи

keyboard_arrow_up