СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэний асаалттай орхисон автомашиныг хулгайлсан этгээдийг баривчилжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэний асаалттай орхисон автомашиныг хулгайлсан этгээдийг баривчилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэний асаалттай орхисон автомашиныг хулгайлсан этгээдийг баривчилжээ

2023 оны 5 сарын 26

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 21 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “А”-ийн зогсоолд асаалттай үлдээсэн “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647505
1 эможи

keyboard_arrow_up