ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт үхсэн малын махыг шулж, бэлтгэж байсан этгээдүүд нь Улаанбаатарын махны ченж нар байж болзошгүй байна ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт үхсэн малын махыг шулж, бэлтгэж байсан этгээдүүд нь Улаанбаатарын махны ченж нар байж болзошгүй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Сүхбаатар аймагт үхсэн малын махыг шулж, бэлтгэж байсан этгээдүүд нь Улаанбаатарын махны ченж нар байж болзошгүй байна

2023 оны 5 сарын 26

Сүхбаатар аймагт үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэхээр бэлтгэж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээдүүд нь Сүхбаатар аймгаас 100 гаруй км зайд буюу Уул баян, Мөнххаан сумын нутагт үхсэн малын махыг шулж, бэлтгэж байхдаа баригдсан байна.

"Стима" маркийн хоёр автомашин хөлөглөсөн тэдгээр хүмүүс нь Улаанбаатар хотын иргэд байсан гэх бөгөөд махны ченж нар байж болзошгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өдгөө уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Мөн үхсэн малын махыг шулж бэлтгэсэн уг асуудал нь хуучнаар мэргэжлийн хяналтын харьяаны шалгах зөрчил бөгөөд энэ дагуу уг хэргийг Мал эмнэлгийн байгууллага шалгаж магадгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
647474
4 эможи

Зочин
2023-05-28 22:29
Байгалийн гамшиг тохиолдсон үед үылдэгдсэн энэ мэт хэрэгийг
Зочин
2023-05-26 10:39
үхсэн малаа хурдан булж устгаач юундаа ь хүлээгээд байдгийн
keyboard_arrow_up